Өчигдөр /2026.10.05/ найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, 30 цагдан хорихоор болсон.
Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудастаа ингэж бичжээ.
Тэрбээр, “Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил барьж байна даа. Б.Баатарыг ЭХТА-ийн 19.9 зүйлээр яллагдагчаар татан хорьжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эв нэгдлийг бусниулсан болжээ.
Нөхөр Б.Баатарын багт ажилладаг залуучууд Бага тэнгэрт баригдсан Ерөнхийлөгчийн тансаг шилтгээний зураг, Тэрэлжид байрлалтай тансаг амралтын газруудын зургийг авсан гэмт хэрэг өдүүлсэн гэнэ. Ийнхүү улс төрийн хэрэгтэн болсон болтой.
Уг нь ЭХТА-ийн 19.9 зүйлд Үндэсний эв нэгдлийг бусницлах гэдгийг дараах байдлаар тусгажээ. Уншаад бодно биздээ” гэжээ.