Т.Даваадалайг өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ 5.2 тэрбумын давуу байдал олгосон гэж үзлээ

2026-10-06
by

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Т.Даваадалай нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.М, үеэл дүү “А…” ХХК-ийн захиарал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Е нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Ерөнхийлөгч Орхон, Булган, Хөвсгөлийн иргэдтэй уулзаж, үндэсний хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаа гэж танилцуулжээ

Next Story

Х.Нямбаатар: Б.Баатар үндэсний эв нэгдлийг бусниулсан болжээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20