Өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган, Орхон, Хөвсгөл аймагт ажиллав. Ингэхдээ иргэдтэй уулзаж, зарим үндэсний үйлдвэр, эмнэлэг, политехник коллежийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулжээ. Агуулгаар нь харвал сүүлийн өдрүүдэд түүний санаачлан хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний хөдөө аж ахуйн хөтөлбөрүүд шүүмжлэл дагуулаад буйтай холбоотой болов уу.
Тодруулбал, Байгаль орчин , хүнс. хөдөө аж ахуин байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий сонсголын хоёр дахь өдөр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндөх байсан юм. Гэвч ирц хүрээгүй шалтгаанаар гацсан.
Харин нөгөө талд Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж, хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгсөн, өгч байгаа гэж танилцуулжээ.