“Херо энтертайнмент” ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус энтертайнментийн захирал, найруулагч Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гараад байгаа юм.
Тэгвэл цагдан хорьсон үндэслэл нь Эрүүгийн хуулийн 19.9 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” зүйл аж. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын о1-ний өдөр болсон “Туйлдаж гүйцлээ” жагсаалыг Б.Баатарыг зохион байгуулсан хэмээн буруутгасан юм байна.
Бүр тодруулбал, жагсаалын үеэр хэвлэлд ярилцлага өгсөн иргэн “Монгол хаан” жүжгийн брэнд логотой малгай өмссөн нь хардах, буруутгах өнцөг болсон гэдгийг дурдлаа.
Өөрөөр хэлбэл зөвхөн тус малгайнд үндэслэсэн буюу өмнө нь холбогдож одоог хүртэл шалгагдаж байгаа мөнгө угаах, залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсантай холбоогүй гэлээ.