С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлөгдөхийнхөө өмнө ШШГЕГ-ын дарга нарын холбоотой гэх ноцтой хэргүүдийг дэлгэж байв. Үүний өмнө А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын дарга нар эгнэж суугаад түүний эсрэг мэдээлэл хийсэн юм.
Ингээд С.Амарсайхан засгаас явж, түүний дэлгэсэн асуудалд нэр холбогдсон ШШГЕГ-ын удирдлагуудыг ч чөлөөлөхөөр болсон. Гэхдээ чөлөөлөх бүрэн эрх нь ХЗДХ-ийн сайдад байдаг гэх үндэслэлээр Г.Тэмүүлэнг томилогдох хүртэл албажаагүй байв. Харин томилогдсоных нь дараа Ерөнхий сайд Н.Учрал бүгдийг нь чөлөөлж, хуулийн дагуу шалгаж, үнэн зөвийг тогтоо гэдэг үүрэг чиглэлийг олны өмнө өгсөн.
Тэгвэл ШШГЕГ-ын дарга А.Намсаманд одоо ч чөлөөлөгдөөгүй хэвээр, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож явна.