Ерөнхий сайд эдийн засгийн эерэг дохионуудыг танилцуулав

2026-10-09
by

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026-10-09/ эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Монгол Улсын зээлжих зэрэглэл

Олон улсын үнэлгээний Fitch, Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үнэлсэн байна.

АгентлагЗээлжих зэрэглэлийн үнэлгээТөлөв
S&P Global RatingsBB-Тогтвортой
Moody’s Investors ServiceB1Тогтвортой
Fitch RatingsB+Тогтвортой

Энэ нь манай улсын макро эдийн засгийн эрсдэл буурч, олон улсын санхүүгийн зах зээл дэх итгэлцэл сэргэж байгааг илтгэж байгаа юм. Ингэснээр Засгийн газрын болон хувийн хэвшлийн зээлийн өртөг, гадаад бондын санхүүжилтийн эрсдэл буурах, олон салбарт урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт татах хөшүүрэг үүсгэх, төгрөгийн ханш, валютын албан нөөцөд дэмжлэг болох олон талын ач холбогдолтой. 

Гадаад өр, гадаад валютын нөөц

Ерөнхий сайдын мэдээлснээр 2020 онд Монгол Улсын гадаад цэвэр өр урсгал орлогын 184 хувьтай тэнцэж байсан бол 2026 оны байдлаар 58 хувь болж гурав дахин буурсан байна. Улмаар Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ дунд хугацаанд хамгийн зохистой хэмжээнд хүрсний нотолгоо болж байгаа юм. 

Мөн Монгол Улсын гадаад валютын нөөц 2026 онд 10 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг танилцуулсан юм.    

2027 оны төсөв, Оюутолгойн ногдол ашиг

Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд олон жил төсвөөс гадуур явж ирсэн ТӨК-ийн ногдол ашгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэх замаар өрхийн орлогыг баталгжуулах жишгийг тогтоож байна. Татварын шинэ хуулийн дагуу ирэх онд хамгийн багадаа 15 мянган ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрдсэн. Оюутолгой төслөөс 17 жилийн дараа анх удаа ногдол ашиг авахаар Рио Тинто компанийн удирдлагуудтай тохиролцож 2027 оны төсөвт тусгасан. Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулна гэсэн юм. Харин Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг эрчим хүч, дулааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар 2027 оны төсвийн төсөлд тусгасан талаар мэдээлэл өглөө. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Гараашны 1 хувийн татварыг цуцлах өргөдөлд 15,159 иргэн гарын үсэг зураад байна

Next Story

Төрд хэрэггүй хүн

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20