Хуульч О.Батхүү гараашны нэг хувийн татварын хүчингүй болгон нийтийн өргөдөл санаачилж, иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэлжээ. Тэрбээр,
“Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм.
Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг” гэлээ.
Өөрөөр хэлбэл дээрх шалтгаанаар энэхүү өргөдлийг санаачилжээ. Одоогийн байдлаар 15,159 иргэн гарын үсэг зураад байна. Өргөдлийн хугацаа 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд 100,000 иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэх юм.
Гарын үсэг зурахыг хүсвэл: https://e-zasag.mn/proposals/938