Г.Занданшатарын нэр хүндэд халдах гэж удаа дараа оролдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг шалгуулна

2026-10-19
by

Г.Занданшатарыг төлөөлж, эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нар өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Учир нь, 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг нэр бүхий ордуудыг хууль бусаар авах гэж оролдсон, хар тамхины сүлжээ бий болгосон гэх агуулгаар мэдээлэл хийсэн. Энэ мэтчилэн Г.Занданшатарын нэр хүндэд халдах гэж удаа дараа оролдож буй нэр бүхий таван УИХ-ын гишүүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгохоо илэрхийллээ. 

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ:

“Салхитын мөнгөний ордыг БНХАУ-ын иргэн хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, эзэмшиж байсан. Уг ордын асуудлаар гадаадын иргэд хоорондоо маргалдаж, тус маргаанд Монгол Улсын хууль хяналт, шүүхийн байгууллагын өндөр албан тушаалтнууд нэр холбогдож байсан. УДШ-ийн нэр бүхий шүүгч нар мөн холбогдон шалгагдаж байсан. 

Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа цагдаа, тагнуулын байгууллагын тусламжтай тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авсан. Улмаар тус ордтой холбоотой нэр бүхий албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээсэн. Авлигын мөнгийг улсын төсөвт тушаасан байдаг.  2020 онд бие даасан хууль баталж, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэсэн. Өнөөдрийн байдлаар тус орд “Эрдэнэс монгол” нэгдлийн эзэмшилд 100 хувь бий.

Тус ордын үйл ажиллагааг мөн л “Эрдэнэс монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс алт ресурс” ХХК гэх компани явуулж, улсад олон зуун тэрбум төгрөгийн татвар төлж, төсөвт их хэмжээний мөнгө хуримтлуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар Салхитын мөнгөний ордыг гэмт хэргийн замаар гадаад иргэний эзэмшилд очсон байсныг Монгол Улсын төрийн эзэмшилд авах асуудалд голлох үүрэгтэй оролцож байсан. Гэвч гурван шатны шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоод, ялаа эдэлж дууссан албан тушаалтнууд өдгөө Г.Занданшатарын алдар нэрийг гутаах, цаашлаад уг ордыг буцааж авах ашиг сонирхолтой байж болзошгүй байна. 

Мөн монгол төрийн хууль ёсны дагуу явсан Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлыг хятад хэл рүү орчуулж, тарааж буй нэр бүхий сэтгүүлч ч байна. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордыг төрд авсан асуудлыг хууль бусаар, дээрэмдэж авсан мэтээр тайлбарлан, хуульд нийцээгүй худал контентыг бэлтгэж, гадаад хэлээр тодорхой давтамжтай тарааж байгаа тул уг асуудлыг шалгуулах нь зүйтэй байна. 

2026 оны есдүгээр сарын 16-нд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайхан хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ “Авдрант хайрхан, Нүүрстийн ам гэх ашигт малтмалын лицензийг А.Намсаманд, Г.Занданшатар нар хувьдаа авч ашиглах гэж байсныг би бараг зогсоолоо” гэх агуулгатай мэдээлэл хийсэн. Ийн ярихдаа ямар ч баримт үзүүлээгүй. Ийм ноцтой мэдээллийг дурдаад өнгөрсөн байдаг” хэмээсэн юм.

Өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ:

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудын шалтгаан нөхцөл бүрээр Г.Занданшатарыг буруутгадаг. Эдгээр хүмүүс бүгд төрийн өндөр албан тушаалтнууд учир албан тушаалын байдлаа урвуулан ашиглах Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт /Авлигын гэмт хэрэг/ заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

УИХ-ын гишүүний суудлаа голдог гурав

Next Story

Гараашийн 1 хувийн татварыг хүчингүй болгохоор 42.5 мянган иргэн гарын үсэг зураад байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20