УИХ-ын гишүүний суудлаа голдог гурав

2026-10-19
by

УИХ-гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 126 гишүүнийг таслалтаараа тэргүүлдэг. Чуулгандаа суудаггүй. Түүний ар дээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ таслалт болон чөлөөтэйгөөрөө бичигддэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний суудлыг тэд юман чинээ тоолгүй, ордны гаднаас л улс төр хийж яваа.

Эргэн сануулбал, 2024 оны сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ намаа ахалж сонгуульд өрсөлдсөн, ялуулсан. Гэсэн ч намынхаа дотоод зөрчилд бүдэрч огцорсон. Гэхдээ л тэр УИХ-ын гишүүн. Тойргоо, сонгогчдоо төлөөлөх үүрэгтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн адил. Тэдэн дээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ч нэмэгдэнэ. Түүний хувьд ердөө 17 удаа л чуулганы хуралдаанд суусан байна.

Товчхондоо өмнөх жилүүдэд төрийн өндөр сэнтийд заларч явсан тэд УИХ-ын гишүүнийхээ суудлыг чамлаж, голсоор өнөөдрийг хүрэв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Al Jazeera телевиз Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн хэргийн тухай баримтат кино бүтээжээ

Next Story

Г.Занданшатарын нэр хүндэд халдах гэж удаа дараа оролдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг шалгуулна

Сүүлд нийтэлсэн DocX мэдээ

79.8 хувийг нь шатаасан Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоож дуусаагүй байна

Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал уучлал хүсэж, холбогдох албан тушаалтнууд хохирлыг нөхөн төлүүлэх байр суурь

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар юу хэлэлцэв

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Сайдаас салдаггүй улаан хивс

Сүүлийн өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг тойрсон шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөх болов. Тодруулбал, түүнийг орон нутагт, яамны харьяа байгууллага, анги нэгтгэлүүдэд ажиллах үеэрээ улаан