Н. Учралын хэлснээр дараах 4 нөхцөлөөр иргэд байртай болох боломжтой

2026-10-21
by

Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр,

Төрийн мэдэлд яг одоо 3572 айлын орон сууц баригдаж байна.

  • 2027 онд 8,238 айлын орон сууц,
  • 2028 онд 11,246 айлын орон сууц гэх мэтээр нэмэгдэж,
  • 2030 онд 40 мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Хоёрдугаарт, хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. Хувийн хэвшил 2030 он гэхэд 60 мянга гаруй айлын орон сууц барьж байгуулна гэв.

Мөн Төрийн мэдлийн 40 мянган орон сууцаа урьдчилгаа төлбөргүй, эсвэл ачаа дарамтгүй 5 жил цувуулан бүрдүүлэх сонголтыг иргэдэд олгоно.

45 метр квадрат хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Танд 4 сонголт бий.

Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700 мянган төгрөг.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх. Орон сууцны тал хувь нь түрээс рүү, тал нь өмчлөх хэлбэр рүү орно. Сард түрээсийн 700 мянга, өмчлөлдөө 720 мянган төгрөг төлнө. 20 жилийн дараа байр таных болно. Урьдчилгаа төлбөргүй.

Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотэыкийн зээлийн хэлбэр. 30 хувийн урьдчилгаа олж цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн турш төлөөд урьдчилгаагаа бүрдүүлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл буюу “shared mortgage”. Орон сууцны ордер, гэрчилгээ дээр банк эсвэл “ТОСК”, “НОСК” хамтран өмчилнө. Орон сууцны 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг. Урьдчилгаа төлбөрийн босго 50 хувь намсана. Зээл, хүүгийн төлбөр мөн тал хувиар багасна.

Төрийн мэдлийн 40 мянгаан орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрхүүдийг оруулна. Газрыг нь үнэлж төлбөрт нь тооцно. Төрийн мэдлийн орон суц руу нү2х 25,000 айлын янданг алга болгоно. Хувийн компаниудын бариж 60 мянган орон сууцад 6 хувийн зээлийг санал болгож байна гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Монголчууд дасахынхаа хэрээр уруудаж байна

Next Story

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээр хэн, хэн томилогдов

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20