Тансаг, сүржин нэртэй хотхон хорооллууд сүндэрлэж, өндөр төлбөртэй орон сууцуудаар хот маань дүүрчээ. Гэвч хүүхдийн тоглох талбай, хөгшчүүдийн агаарлах ногоон байгууламж, авто машины зогсоол, сургууль, цэцэрлэгийн барилга барих талбайгаа бүрэн шийдсэн нь хэд бол.
Ямар ч төлөвлөлтгүй бетонон ширэнгийг 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн жижигхэн хотод сүндэрлүүлж, хоёр саяулаа шахцалдан аж төрж байна.
Тэгвэл УИХ-ын 10 сарын 23-ны нэгдсэн хуралдаанаар нэг чухал хянан шалгах түр хороог байгууллаа. Энэ түр хороо нь “Улаанбаатар хотын газар олголтын хүрээнд 1992 оноос өнөөг хүртэл гарсан шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах зорилго”-той юм.
Тухайн өдрийн чуулганы хуралдаанд 90 гишүүн оролцсон буюу ирцээ бүртгүүлсэн.
Гэвч уг түр хороог байгуулах уу гэж санал хураахад 48 гишүүн нь зөвшөөрч, 42 гишүүн нь зөвшөөрөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, энэ түр хороог арай чүү байгуулсан гэсэн үг.
Түр хороо байгуулахаас татгалзсан 42 гишүүн:
- О.Алтангэрэл
- Д.Батлут
- Х.Булгантуяа
- Б.Дэлгэрсайхан
- Н.Наранбаатар
- О.Цогтгэрэл
- Н.Алтанхуяг
- О.Батнайрамдал
- Ж.Галбадрал
- Х.Жангабыл
- Ц.Сандаг-Очир
- С.Цэнгүүн
- Н.Алтаншагай
- Н.Батсүмбэрэл
- Л.Гантөмөр
- Д.Жаргалсайхан
- Ц.Туваан
- Ж.Чинбүрэн
- Д.Амарбаясгалан
- Э.Батшугар
- М.Ганхүлэг
- Ц.Идэрбат
- Б.Тулга
- Б.Чойжилсүрэн
- А.Ариунзаяа
- Ж.Бат-Эрдэнэ
- Х.Ганхуяг
- Л.Мөнхбаатар
- Г.Тэмүүлэн
- Б.Энхбаяр
- Х.Баасанжаргал
- Б.Баярбаатар
- Ц.Даваасүрэн
- Т.Мөнхсайхан
- Ч.Ундрам
- Д.Энхтүвшин
- Ж.Батжаргал
- Ж.Баясгалан.
- Г.Дамдинням
- З.Мэндсайхан
- Дам.Цогтбаатар
- Р.Эрдэнэбүрэн
Эдгээр гишүүд яг ямар ашиг сонирхолтой болоод нийтийн өмнө тулгамдаад буй асуудлыг хянан шалгахаас татгалзсан нь сонирхолтой.
Түр хороог байгуулснаар:
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;
- Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;
- Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;
- Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;
- Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;
- Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм.