Ц.Ганзориг: Ерөнхийлөгч 1.2 тэрбумаар бага тэнгэрт амины орон сууц захиалсан

2026-10-27
by

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Хотын дарга асан Х.Нямбаатарын эсрэг няцаалт хийж, дараах мэдээллүүдийг баримтын хамт дэлгэв. Тэрбээр,

  1. Ерөнхийлөгч хувьдаа нисдэг тэрэггүй. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч учир Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг шаардлагатай тохиолдолд үйлчилдэг.
  2. Австрали улсад хаусгүй. Ор үндэсгүй мэдээлэл. Ерөнхийлөгч тухайн улсад зорчоогүй 12 жил болж байна.
  3. “Андууд тауэр”-ын эзэн нь Нийслэл, Ерөнхийлөгч биш. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай концессийн гэрээгээр барьж байгаа барилга
  4. Ерөнхийлөгчид “Илт хан” компанийн 58 хувийг эзэмшдэг, аялал жуулчлалын компани байгаа. 10 гэр, 10 дүнзэн байшинтай. Гачууртад олон зуун буудалтай гэдэг худал.
  5. Бага тэнгэрт 30-40 сая доллараар хэмжигдэх хаус хороолол, хотхонтой гэдэг мөн худал. Нийгмийн сүлжээнд цацсан зураг дээрх хаусууд “Грийн ресурс” ХХК-ийн өмч. Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа, хөрөнгөөсөө амины орон сууц худалдаж авсан тохолдол бол байгаа. 2022 онд 360 мянган доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж байсан. Амины орон сууц захиалахдаа. Энэ нь ХОМ дээрээ маш тодорхой байгаа. 2020 онд Ерөнхийлөгч 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2025 он гэхэд 561 сая төгрөг болсон байна. 1.2 тэрбум төгрөг хасагдсан байна. Энэ нь байр захиалахтай холбоотой үнийн дүнтэй таарч байгаа.
  6. “United mall” хувийн их дэлгүүртэй гэж гүтгэсэн. Энэ дэлгүүрийн эзэмшигч нь Б.Даваадорж. Захирал нь С.Ганбаатар гэж хүн. Мөн гүжир гүтгэлэг.
  7. Тансаг машины цуглуулгагүй. Нямдаваа гэж бизнес эрхлэгч залуугийнх, Ерөнхийлөгчид хамааралгүй гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Өчигдөр түгжирсэн, өнөөдөр ч түгжирнэ…

Next Story

УИХ-ын гишүүдэд Зөрчлийн хууль үйлчилдэггүй

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг “Бага тэнгэр”-т 1.2 тэрбумаар амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хаус захиалсан тус