ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Хотын дарга асан Х.Нямбаатарын эсрэг няцаалт хийж, дараах мэдээллүүдийг баримтын хамт дэлгэв. Тэрбээр,
- Ерөнхийлөгч хувьдаа нисдэг тэрэггүй. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч учир Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг шаардлагатай тохиолдолд үйлчилдэг.
- Австрали улсад хаусгүй. Ор үндэсгүй мэдээлэл. Ерөнхийлөгч тухайн улсад зорчоогүй 12 жил болж байна.
- “Андууд тауэр”-ын эзэн нь Нийслэл, Ерөнхийлөгч биш. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай концессийн гэрээгээр барьж байгаа барилга
- Ерөнхийлөгчид “Илт хан” компанийн 58 хувийг эзэмшдэг, аялал жуулчлалын компани байгаа. 10 гэр, 10 дүнзэн байшинтай. Гачууртад олон зуун буудалтай гэдэг худал.
- Бага тэнгэрт 30-40 сая доллараар хэмжигдэх хаус хороолол, хотхонтой гэдэг мөн худал. Нийгмийн сүлжээнд цацсан зураг дээрх хаусууд “Грийн ресурс” ХХК-ийн өмч. Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа, хөрөнгөөсөө амины орон сууц худалдаж авсан тохолдол бол байгаа. 2022 онд 360 мянган доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж байсан. Амины орон сууц захиалахдаа. Энэ нь ХОМ дээрээ маш тодорхой байгаа. 2020 онд Ерөнхийлөгч 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2025 он гэхэд 561 сая төгрөг болсон байна. 1.2 тэрбум төгрөг хасагдсан байна. Энэ нь байр захиалахтай холбоотой үнийн дүнтэй таарч байгаа.
- “United mall” хувийн их дэлгүүртэй гэж гүтгэсэн. Энэ дэлгүүрийн эзэмшигч нь Б.Даваадорж. Захирал нь С.Ганбаатар гэж хүн. Мөн гүжир гүтгэлэг.
- Тансаг машины цуглуулгагүй. Нямдаваа гэж бизнес эрхлэгч залуугийнх, Ерөнхийлөгчид хамааралгүй гэлээ.