“Найзуудын сугалаа”-ны учир

2026-10-28
by

УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Батнайрамдал нарын явуулсан гэх сугалаа ямар учиртай вэ.

Тэд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 78 сум, хоёр тосгоноос хүсэлтээ ирүүлсэн хүмүүс дундаас тус бүр нэг, нэг хүнийг сугалаагаар сонгожээ.

Сум, тосгон бүрээc сонгогдсон хүмүүсийн зардлыг УИХ-ын гишүүн Э.Болормаагийн ажлын алба дааж, Өвөр Монголын Шилийн гол аймаг руу аялуулж, малчдын туршлага судлах хөтөлбөрт хамруулах аж. Харин О.Батнайрамдал найздаа тусалжээ.

Уг аяллын хөтөлбөрийг “NomadicHUB Travel” компани зохион байгуулдаг. Эзэн нь “UB CAB”-ийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр. Нэг хүний зардал 550,000 төгрөг. Ингээд тооцвол 79 хүний зардал 43,450,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг Э.Болормаа гишүүний ажлын алба хариуцна гэнэ.

79 хүний зардлыг даагаад, тухайлсан нэг компанийг сонгоод явах гэж буй нь нэг талаараа Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд харшлах үйлдэл байж болох юм. Учир нь,

“Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно” гэх заалт ёс зүйн дүрэмд бий.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Ерөнхийлөгчийн ХОМ: Нийтдээ 162 саяар үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшинтай

Next Story

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг “Бага тэнгэр”-т 1.2 тэрбумаар амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хаус захиалсан тус