Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үл хөдлөх хөрөнгийн асуудал үе, үе хөндөгдөх болов. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлснээр түүний хөрөнгө ийм байна.
- Орлого /өөрийн/ 116,156,600 төгрөг
- Гэр бүлийн орлого 9,420,800 төгрөг
- Нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1. Нийт үнэлгээ 162,448,000 төгрөг
- Harley Davidson 1, Mercedes Benz GLE 400 – 1, Lexus 570 -1, нийт үнэлгээ 501,702,400 төгрөг
- Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл 100,000,000 төгрөг
- Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл 561,699,000 төгрөг
- Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-д хувьцаатай гэж тус тус мэдүүлжээ.