Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаар холбогдох яамдын сайд болон хууль хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг өгчээ.
Тэрбээр олон улсын нөхцөл байдал хүнд байгаа ч дотооддоо шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шуурхай шийдэж, шатахууны түгээлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарахыг сануулсан байна.
Мөн Тагнуулын ерөнхий газраас шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн байж болзошгүй зарим зохион байгуулалттай үйлдлийг илрүүлж, шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан хууль хүчний байгууллагуудыг хамтран ажиллахыг үүрэгджээ.
Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж, нийлүүлэлтээ зориудаар хязгаарласан эсэх, зах зээлд картелийн/монопол холбоо/ шинжтэй тохиролцоо үүсгэж, үнэ нэмэгдүүлсэн эсэхэд Монополын эсрэг газар шалгалт хийнэ.