ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг 6.9-7.2 сая төгрөг болгон нэмлээ

2026-11-06
by

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээс гурван асуудлыг эцэслэн баталлаа. Тухайлбал, Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 90 гишүүнээс 68 нь,  “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн ЧИнгис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 67 гишүүн дэмжсэнээр батлав

Харин СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг 40 гишүүн дэмжиж, 55 гишүүн татгалзсанаар уг асуудал унаад байна.

Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  баталснаар ҮХЦ-ийн даргын цалин 7,245,360, ҮХЦ-ийн гишүүний цалин 6,995,520 төгрөг болж нэмэгдлээ. Түүнчлэн хоолны мөнгө өдрийн 15 мянга, унаа өдрийн 3000 төгрөгөөр тооцож нэмэгдэл авна. Мөн докторын зэрэг хамгаалсан бол 10 хувь болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл бодно. 

Өмнө нь  ҮХЦ-ийн дарга 5,727,426, гишүүн нь 5,577,677 төгрөгийн цалин авдаг байв.

Чуулганаар үргэлжлүүлэн: 

  1. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл 
  2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  4. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд 
  5. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд 
  6. Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга зэргийг хэлэлцэнэ. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Т.Жамбаажамцын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дэмжсэнгүй

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

С.Бямбацогтын мессежүүд

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы индрээс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн хүслээр дансанд нь шилжүүлэх хэрэгтэй гээд битүүхэн хэлчихлээ. Ингэхдээ нийтийн өргөдөлд 100,000 иргэн