Т.Жамбаажамцын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дэмжсэнгүй

2026-11-06
by

УИХ-ын Баасан гарагийн ээлжит чуулганаар СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явууллаа. Ийнхүү хуралдаанд ирцээ бүртгүүлсэн 94 гишүүний 40 нь дэмжиж, 54 нь татгалзсанаар Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэнгүй.

Хоржоонтой нь 94 гишүүний 55 нь чуулганы танхимд байсан бөгөөд тус 55 гишүүнээс 40 гишүүн нь Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж, 15 нь татгалзсан байна. Харин ирцээ бүртгүүлсэн ч танхимд сууж, санал өгөөгүй 39 гишүүний санал автоматаар “татгалзсан” гэж системд бүртгэгдсэн юм. 

СЗХ-ны дарга Т.Жамбаажамц нь арваннэгдүгээр сарын 2-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн аж. Гэвч ийнхүү түүний ажлаасаа гарах хүсэлтийг УИХ дэмжсэнгүй.  

Хэрэв өнөөдөр Т.Жамбаажамцыг чөлөөлсөн бол ирэх долоо хоногт бүрэн эрхийн хугацаа нь дуусаад буй СЗХ-ны хоёр дэд дарга, хоёр орон тооны гишүүн болон түүний оронд томилох нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй зохион байгуулах байв. 

Ташрамд, Т.Жамбаажамц өнгөрсөн оны намар Говь ХК-ийг ХХК болгох саналыг дэмжилгүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн талд зогссон нь түүний албан тушаалаа өгөхөд хүргэсэн шалтгаан байж болзошгүй гэх хардлага ч бий. Түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн энэ үйл явдлыг Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай холбон тайлбарлаж байв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

С.Бямбацогтын мессежүүд

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

С.Бямбацогтын мессежүүд

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы индрээс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн хүслээр дансанд нь шилжүүлэх хэрэгтэй гээд битүүхэн хэлчихлээ. Ингэхдээ нийтийн өргөдөлд 100,000 иргэн