З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг хурмтлалын сандаа төвлөрүүлэхээр боллоо

2026-10-23
by

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Энэ тухай Сангийн сайд З.Мэндсайхан,

“2027 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар төсвийн төсөлдөө Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд бий болсон 3 их наядын ногдол ашгийг тусгаж оруулж ирсэн. Төсөв хэлэлцэх явцад нам эвсэл, гишүүд хуульд байхгүй янз бүрийн асуудлуудыг гарган дэвшүүлж Оюу толгойн ногдол ашигтай холбоотойгоор иргэдийн төөрөгдүүлсэн мэдээллүүдийг хийж байна.

Өнөөдрийн байдлаар төсөв хэлэлцэж байхад нийтдээ зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Энэ саналууд ихэвчлэн Оюу толгойн ногдол ашгийн хөрөнгө оруулалтыг өөр зүйлд зарцуулах санал байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр, Засгийн газрын өргөн барьсан хууль маань нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх. Засгийн газар хамгийн том тулгамдсан эрчим хүчний суурь асуудлаа, боловсролын асуудлаа шийдье гэдэг байдлаар оруулж ирсэн. Гэтэл төсөв маань танигдахгүй болж байна. Нэг ёсондоо өргөн барьсан бодлого алдагдаж байна.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд ард түмнээсээ Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулахаа асууна гэсэн. Энэ хүрээнд нээлттэй санал асуулга явуулсан. Өнөөдрийн байдлаар 96,600 иргэн саналаа өгсөн байна. Эдгээр иргэдийн 56,000 орчим нь Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын сандаа ашиглах, энэ сангаараа дамжуулж эрүүл мэнд боловсрол, ипотект зарцуулъя гэсэн саналыг өгсөн байна. 30,000 орчим иргэн эрчим хүчний дэд бүтцийн төсөлдөө зарцуулъя гэдэг санал өгсөн байна. Тэгэхээр энэ хуулийг эгүүлэн татахаар боллоо” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

ЗГ: Гар утсанд ирсэн холбоос, имэйл зэргийг хуурамч эсэхийг шалгах боломжтой боллоо

Next Story

Нийгмийн болон суурь дэд бүтцэд хөрөнгө оруулна гэсэн 2 их наяд буцаагдлаа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг “Бага тэнгэр”-т 1.2 тэрбумаар амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хаус захиалсан тус