Б.Пүрэвдагва дарга өвөлжилтийн бэлтгэл ажилдаа уначихав уу

2026-10-23
by

Зуны эхэн сард Хотын даргаар томилогдсон Б.Пүрэвдагвын эхний шалгалт өчигдөр боллоо. Налгар сайхан өдрүүдэд элдэв янзын томилгоонууд хийж, өмнөх дарга нарын үед эхлүүлсэн ажлуудтай нь танилцсанаас өөрөөр ажил хийж гавиагүй тэрбээр халтиргаа гулгааны шидийг өөрийн биеэр үзэх шиг болов.

Аравдугаар сарын 22-нд түр зуурын нойтон цас орж, хүчтэй салхи салхилсны улмаас хотын зам талбай мөстөн, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бий болсон. Өчигдөр өдөр 17:00 цагийн үед л гэхэд 13 зам тээврийн осол ЗХУТ-д бүртгэгджээ.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй үзлэгийн нэгдсэн тоон мэдээлэл одоогоор гараагүй бөгөөд ирэх даваа гарагт нэгтгэнэ гэж тус эмнэлгээс мэдээлэв.

Өнөө өглөөний 7:00 цагийн байдлаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 855,5 тонн давс, 422,5 тонн бодис цацсан гэх бөгөөд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 3200 ажилтан 647 тусгай техник, 732 бичил техниктэйгээр ажиллаж байна.  

Тэгвэл Б.Пүрэвдагвын удирдаж буй хот өвөлд бэлэн үү? 

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, давс, бодис цацдаг. Тэгвэл энэ онд 10016 тонн давс , 6140 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарласан аж. Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна.
  2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто замыг шинэчилж байна. Тодруулбал, 18.7 км дулаан, 30 км цахилгаан, 19.1 км борооны ус зайлуулах, 9.8 км ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Уг ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна.
  3. Өнгөрөгч есдүгээр сарын 3-наас нийслэл даяар “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Дархлаажуулалтад зайлшгүй шаардлагатай 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт аж. 
  4. Цахилгаан хангамжгүй 2,021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрх байна. Эдгээр айлуудыг цахилгаанд холбуулахад шаардлагатай төсвийг төсвийн төсөлд тусгуулах гэнэ. 

Энэ мэтчилэн нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт нь 90 хувьтай байна.

Хотын дарга болсноос нь хойших анхны нойтон цас, халтиргаа гулгаатай зам Б.Пүрэвдагвын санааг нэлээдгүй чилээсэн бололтой. Өглөө 07:45 цагийн үед Сөүлийн гудамжинд ажиллаж, цас цэвэрлэгээ болон халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгажээ.

Энэ үеэрээ өөрөө өчигдөр алхаж байгаад халтирч унаснаа дурдаж, одоо ч зам талбай халтиргаатай, эрсдэлтэй байгааг өөрийн амаараа учирлав. Эндээс тэрбээр өвөлжилтөд хэрхэн бэлдсэнээ өөрийн амаар дүгнэчих шиг боллоо.

Ташрамд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцах үүрэгтэйг сануулъя.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Нийгмийн болон суурь дэд бүтцэд хөрөнгө оруулна гэсэн 2 их наяд буцаагдлаа

Next Story

Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг иргэдийн мэдэлд шилжлээ, гэхдээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг “Бага тэнгэр”-т 1.2 тэрбумаар амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хаус захиалсан тус