Т.Даваадалай өмгөөлөгч ирээгүй, хавтаст хэрэг дутуу гэх шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр удаа хойшлуулах хүсэлт гаргав

2026-11-11
by

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Улаанбаатар метро төслийн захирал асан Т.Мөнхдалай, Улаанбаатар хотын Нэгдсэн төслийн удирдлагын газрын менежер асан А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. 

Яллагдагч Н.Билгүүний нэг өмгөөлөгч С.Оюунцэцэг БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар, яллагдагч Т.Даваадалайгийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нь 11 сарын 12-нд Хөх хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэх шалтгаанаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.  

Прокурор Г.Ононгийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулахгүй, үргэлжлүүлэн хийх саналаа тодорхой илэрхийлсэн бол шүүх хуралд оролцож буй бусад өмгөөлөгчид Т.Даваадалайгийн өмгөөлөгчийг байлцуулж, түүний өмгөөлүүлэх эрхийг хангах ёстой гэх байр суурийг илэрхийлж, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан юм. 

Т.Даваадалайгийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэйгөө хамт орж, өөрийгөө хамгаалах эрхийг хангаж өгөөч ээ хэмээн шүүгчээс хүссэн юм.

Уг хүсэлтийг шүүгч хянаж үзээд, одоо байгаа ирцтэйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болжээ. 

Шүүгч Д.Шинэхүү “Н.Билгүүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нь “11 сарын 11-нд Монголд ирнэ, Солонгост байгаа” гэх хүсэлт ирүүлсэн боловч өөрөө тамга дараад, гарын үсэг зурсан байна. Солонгост байгаа хүн яаж гарын үсэг зурсныг ойлгохгүй байна. Мөн Т.Даваадалайгийн өмгөөлөгч “Т.Баасанжаргал 11 сарын 12-нд Хөх хот руу явна” гэжээ. Өнөөдөр 11 сарын 11. Маргааш Хөх хот руу явах байж өнөөдрийн хуралдаанд ирээгүй байна. Тиймээс хүсэлтүүд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэг ирээд 45 хонолоо. 45 хоногийн дотор шилжүүлэх эсэхийг заавал шийдвэрлэдэг. 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсныг 30 хоногоор сунгасан. Энэ бол хангалттай хугацаа. 45 хоногоос хэтэрч болохгүй. Би бас өөрөө хууль зөрчмөөргүй байна” хэмээн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 

Гэвч хэлэлцүүлэг үргэлжлэхэд Т.Даваадалай шар тор дүүрэн буюу 37 хавтас бүхий материал барьж ирсэн. Уг материалууд дунд ТЭЗҮ, УИХ, ЗГ-ын тогтоол, нийслэлийн засаг даргын тогтоолууд багтсан аж. Тэрбээр өөрийнхөө хэргийн материалтай танилцахад эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул ийнхүү өөрийн биеэр шүүхэд гаргаж өгч байгаа гэв. 

Дээрх материалуудтай танилцах шаардлагатай тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг бусад яллагдагчдын өмгөөлөгч нар дахин гаргасан юм. 

Т.Даваадалайгийн хүсэлтийг хүлээж авах эсэхийг шийдэхээр хэлэлцүүлэг түр завсарласан ч хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. 

Учир нь Т.Даваадалайгийн гаргаж ирсэн баримтууд нь шүүгдэгч нарыг буруутгаж байгаа үйл баримттай холбоогүй гэж үзсэн байна. 

Ташрамд, Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар зарлуулж, эрэн сурвалжлуулахад түүнийг “АНУ-д цагаачлал хүссэн” гэх хариу иржээ.

Хэргийн яллагдагчдыг Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3 дахь хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 

22.1.2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах 

18.6.2-3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Иргэн бүрийн дансанд 857 мянган төгрөг шилжүүлэх нийтийн өргөдлийг хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ

Next Story

Гавьяа байгуулах гэж хичээсэн гайтай гишүүдийн балаг

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж