Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

2026-04-15
by

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв Монгол Улсын Ерөнхий сайд, донор Г.Занданшатарт “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан арга хэмжээнд оролцох урилга хүргүүлсний дагуу Ерөнхий сайд өнөөдөр тус төвд очлоо. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ныг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэж байна.

“Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хамгийн хүнлэг, энэрэнгүй буянт үйлс билээ. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Улсын хэмжээнд суурин гурван төв, орон нутгийн 27 цэг болон явуулын цэгүүдээр донороос цус цуглуулж байна. Цус сэлбэлт, судлалын төв нь 1963 онд байгуулагдсан, 2016 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Тус төвд хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Тус төвд өдөрт 150-200 донор цус хандивладаг байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донорын 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг. Тэдний 47.5 хувийг 25-44 насныхан бөгөөд 54 хувь нь эрэгтэй донор байна.

Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэг, 23 хувь нь хоёр, 30 хувь нь гурав, долоон хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.

Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (нэг нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар нэмэгджээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянга болж өсжээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Оюукын гурван зүрх

Next Story

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим