МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО

2026-04-15
by

Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов. 

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм. 

Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА

Next Story

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР, БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим