Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ

2026-04-16
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэгт удаашралтай ажиллаж байгааг анхааруулав.

Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжлэв.

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж буй талаар Ажлын хэсгийн ахлагч ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээллээ

Тухайлбал, дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг гүйцэд ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, Хөгжлийн банкны өр төлбөрт авсан Гантиг вилла хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 52 обьектыг дуудлагаар худалдах бололцоотой гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилж, шийдэмгий арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэхийг даалгав.

Өр төлбөрт тооцож авсан обьектод зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй гэдгийг анхааруулав. Энэ хүрээнд хөрөнгийн менежментийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

Улс хоёр их наяд төгрөгийн авлагатай. Үүний 482.48 тэрбум нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны, үлдсэн нь Хөгжлийн банканд 27 зээлдэгчийн өр төлбөр байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа

Next Story

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20