Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой” компанид ус ашиглуулах эсэх асуудал яригдана

2026-04-16
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газрын удирдлага болон Усны нөөцийн зөвлөлийн зарим гишүүнтэй өнөөдөр (2026-03-26) уулзлаа. 

Ерөнхий сайд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллах үеэр хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлдөггүй асуудал хөндөгдсөн.

Тус компаниас Ус бохирдуулсны төлбөр төлөх асуудлаа тодруулах буюу 2020-2025 болон 2026 оны “Хаягдал усны дүгнэлт” болон 2026 оны “Ус ашиглуулах дүгнэлт” гаргуулах хүсэлтээ энэ сарын 23-нд Усны газарт ирүүлжээ. Хаягдал усны дүгнэлт гаргуулахад шаардлагатай дэмжлэг, техник аргазүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, ус ашиглуулах дүгнэлтийг 2026 оны эхний улиралд багтаан гаргаж өгөхийг хүсжээ. 

Усны газрын дарга З.Батбаяр “Оюу толгой” компанийн төлбөрийн хэмжээг тогтоох асуудал яригдаж эхэлсэн. Бусад компанийн жишгээр тус компаниас 2020 оноос хойших  төлбөрийг гаргуулах байр суурьтай байгаа” гэж хэллээ.

Мөн манай улсын ус ашиглалт нөөцдөө тулсан учраас ус ашигласан болон  бохирдуулсны төлбөрийг хариуцлагатай авах, усаа хэмнэх, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ус хамгийн их ашигладаг “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөр хэвийн хэмжээнд байна. “Оюу толгой” компанийн төлбөрийг зайлшгүй ярих шаардлагатай байгаа гэлээ.

Усны газарт ажиллах үеэрээ “Оюу толгой” компаниас ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах нь зүйтэй гэж даалгавар өгсөн. Тус компани ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй, ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийн шинэчлэл хийхгүй байна. Иймд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж, танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.  

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Next Story

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага