Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

2026-05-20
by

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, 

  1. Байдрагийн цахилгаан станцын төслийг эхлүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 
  2. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нүүрсний борлуулалтыг олон гарцаар сайжруулах хүрээнд 270 км замыг концессоор шийдүүлэх шийдвэр гарлаа. 
  3. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. 
  4. Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.  
  5. Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
  6. Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд байгуулах тухай танилцуулжээ. Энэ төсөл нь Оюу толгойгоос том хэмжээнд тооцогдох аж. Төслийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг үүрэг чиглэлийг Ерөнхий сайд гаргасан байна.

Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим мэдээллийг ил болгосон тухай юм.

Тухайлбал, 2021 оны 6 сарын 23-ны өдрийн МН04 тоот “Маш нууцын зэрэглэл”-д байсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргажээ. Энэ зөвлөмж нь Богдхан төмөр замыг барьж байгуулах ““Бодь интернэйшнл” ХХК-тай шууд нүүрсний оффтейк гэрээ хийсэн тухай юм. Мөн үүнтэй холбоотой 2021 оны 7 сарын 7-ны өдөр болон 2021 оны 11 сард гарсан “Маш нууцын зэрэглэл”-тэй хоёр Засгийн газрын тогтоолын төслийг Улсын нууцаас гаргажээ. Үүнийг олон нийтэд нээлттэй болгох аж. 

Түүнчлэн Дархан-Уул аймагт байгуулах Ган боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ. Уг үйлдвэрийг байгуулснаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй бусад улс руу ган экспортлох хүчин чадалтай болох аж. Төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг боломжит бүх сувгуудаар зарласан бөгөөд 5 сарын 11-нд оролцогчдын бүртгэлийг хаажээ. Ийнхүү төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн оролцогчдыг үнэлэх ажлын хэсгийг байгуулж байгаа аж. Төсөлтэй холбоотойгоор Дархан Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжээд байна. 

Мөн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой асуудлаар Засгийн газрын тогтоол баталсан байна. Манай улс бензин шатахууны асуудлаар 100 хувь гаднаас хараат байдгийн адилаар уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагддаг материалаа 100 хувь гаднаас импортолдог. Тиймээс импорт хийдэг боомтуудын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлд үүрэг даалгавар өгсөн тогтоолын төслийг баталсан аж. 

Ташрамд, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын байр суурийг уламжиллаа. Тэрбээр

“Олон нийтийн сүлжээгээр “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газарт АН-ыг урьсан” гэх илт худал мэдээлэл түгээж байна. Энэ бол зориуд санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Ийм зүйл огт байхгүй гэж Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Засгийн газар ямар нэг байдлаар халаа сэлгээ хийх, хамтрах асуудал яригдаагүй гэдгийг мэдэгдэж байна. Ямар ч урилга заллага болоогүй байхад өөрсдөө гарч ирж, “орно, орохгүй, зөв буруу” гэж ярьж болохгүй тул энэ яриаг ингээд тасалж байна” гэсэн юм. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Хотын даргыг хэн огцруулах эрхтэй вэ?

Next Story

Зургаан жилээр “дархлагдсан” албан тушаалууд 

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Хотын даргыг хэн огцруулах эрхтэй вэ?

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (ЗЗНДНТУХ)-иар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр, Үндсэн хуулийн Гучин