ОХУ: Монгол Улсын шатахууны импортын захиалгыг бүрэн биелүүлнэ

2026-08-05
by

ОХУ-ын Засгийн газар 2026 оны долоодугаар сарын 30-ны өдөр бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хатуу хориглох шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Үүний хүрээнд тус улсын Засгийн газрын тусгай комисс гадаад улсад экспортлох газрын тосны бүтээгдэхүүний квотыг шийдвэрлэх зохицуулалт хийсэн. 

Тэгвэл ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын захиалгыг бүрэн биелүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн даваа гаригт ОХУ-ын Эрчим хүчний сайд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямтай утсаар холбогдох үеэрээ шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Монгол Улсын хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл, манай хойд хөршийн шатахууны экспортод тогтоосон хатуу хориг арга хэмжээ Монгол Улсад үйлчлэхгүй, нийлүүлэлт хэвийн явагдах тохиролцоонд талууд хүрсэн байна.  

Гэсэн ч ОХУ-ын нийт газар нутгийн 90 хувь нь газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалтад орсон. Цаашид манай улсад нийлүүлэх шатахууны үнэ өсөх эрсдэл бодитоор бий болоод байна. 

Тэгвэл Засгийн газраас хэд хэдэн өөр улсаас шатахуун импортлох асуудлыг эрчимжүүлээд байгаа юм.  

Улмаар БНХАУ-ын төрийн өмчит Петрочайна компани нэг тонн АИ95 шатахууныг 1960 ам.доллароор нийлүүлэх үнийн санал ирүүлжээ. Энэ нь ОХУ-аас импортолдог үнээс хоёр дахин өндөр үнэ юм. Засгийн газар Петрочайнагийн удирдлагуудтай хэлэлцээр хийж тонн тутмын үнийг 1630 ам.доллароор нийлүүлэхээр тохиролцсон байна. Монгол Улс 2026 оны долоодугаар сарын байдлаар ОХУ-ын дотоодын зах зээлээс 2 дахин хямд тарифаар газрын тосны бүтээгдэхүүн импортолж байв.  

Казахстан улсын хувьд мөн дотоодын зах зээлд хомсдолтой байгаагаас шалтгаалан зөвхөн түүхий газрын тос нийлүүлэх боломжтой гэх хариуг өгсөн байна.  

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Г.Дамдинням: Шатахуун цэнэглэлтийн хүртээмж өдөрт 38 мянгаас 115 мянган автомашин болж нэмэгдсэн

Next Story

АИ-92 бензиний 13 хоногийн нөөц хадгалах агуулах ашиглалтад орно

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага