АИ-92 бензиний 13 хоногийн нөөц хадгалах агуулах ашиглалтад орно

2026-08-10
by

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байгаа аж.

Тодруулбал, “Сан Петролиум” ХХК Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ багтаамжтай сав барьж байна. Үүнээс 8000м3 агуулахын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авсан гэв.

Энэ агуулах наймдугаар сарын 20-ны дотор ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³  буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл одоо 40 хувьтай, дараа жилийн 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн Баян-Өлгий, Ховд, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад нийт 10 агуулахын барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

ОХУ: Монгол Улсын шатахууны импортын захиалгыг бүрэн биелүүлнэ

Next Story

COP17: 28 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага

Don't Miss