Г.Дамдинням: Шатахуун цэнэглэлтийн хүртээмж өдөрт 38 мянгаас 115 мянган автомашин болж нэмэгдсэн

2026-08-05
by

Ерөнхий сайдын захирамжаар Шатахууны хангамж нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсэг даваа гаригт нийслэлийн хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 4-нөөс есдүгээр сарын 15-ны өдрийн хүртэл шатахууныг тэгш, сондгой өдрөөр 50 мянган төгрөгийн үнийн дүнгийн хязгаартайгаар олгох түр зохицуулалт хийх шийдвэрээ танилцуулсан. 

Шуурхай ажлын хэсгийн ахлагч, АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын мэдээлснээр дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ШТС-ууд өдөрт 38 мянга гаруй автомашинд шатахуун цэнэглэлт хийж байжээ.

Харин дээрх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн эхний өдрийн байдлаар шатахуун цэнэглэлтийн хүртээмж 115 мянган автомашин болж 3 дахин нэмэгдсэн үр дүнд хүрсэн байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Шатахууны гаалийн татварыг тэглэж, нээлттэй импортлох боломжийг нээлээ

Next Story

ОХУ: Монгол Улсын шатахууны импортын захиалгыг бүрэн биелүүлнэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага