Засгийн газрын өнөөдрийн /2026.08.05/ ээлжит хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа.
Мөн бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх шийдвэр гаргасан байна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад улсаас стандарт, аюулгүй байдлын дүрэм журмын дагуу шатахууныг нээлттэй, гаалийн татваргүй импортлох боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад шатахуун импортлох, шатахууны бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 20 орчим компани гаднаас шатахуун импортолж байна.