Н.Учрал шатахууны хомсдолын үнэнд гүйцэгджээ

2026-08-12
by

Ерөнхий сайд Н.Учрал,

“Шатахууны нөхцөл байдлаас болж иргэд цаг, хөрөнгө, ажлаа алдаж байна. Хамгийн багадаа 4 цаг, заримдаа шөнө дараалал үүсгэж хонож байна. Ерөнхий сайдын хувьд ард түмнээсээ асуудлаа нуухгүй. Үнэнээс зугтахгүй” гэлээ. Тэр ингэж үнэнд гүйцэгджээ.

Саяхан АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг хойд хөрш рүү шатахууны гуйлгад явуулсан. Г.Дамдинням ч ажлаа бүтээв. Гэвч дахин хомсдолд орохгүй юм шигээр өөрийн цахим хуудаснаа сүржин мэдэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа.

Ямартай ч энэ сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон. Харин цаашид, урт хугацаанд хэрхэх вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.

Энэ онд багтааж “22 нөөцийн савтай болно, шатахууны нөөц 45 хоногоор нэмэгдэнэ. 2028 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад орно” гэхээс өөрийг хэн ч зориглож хэлж чадахгүй, дээрх хоёр өгүүлбэр л тэдний амны уншлага болов.

Намар, өвлийн хүнд сарууд одоо л эхлэх гэж байна. Тэр үед л жинхэнэ дүнгээ тавиулна шүү дээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

“СОР17″-д улсын төсвөөс 250 тэрбумыг гаргаж, хувийн хэвшлээс 20 тэрбум цугларсан”

Next Story

“Жилд 4.2 сая хятад жуулчин ирдэг, хилээс буцдаг” гэх Н.Номтойбаярын үг

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20