“СОР17″-д улсын төсвөөс 250 тэрбумыг гаргаж, хувийн хэвшлээс 20 тэрбум цугларсан”

2026-08-12
by

Засгийн газраас COP17 хурлын бэлтгэл ажил, явцын асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин,

“COP 17 хурлын үеэр манай улсад хэрхэн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын ямар нөхцөлүүд байгаа, хууль эрхзүйн орчин ямар байгааг танилцуулна. Мөн ногоон өгөгдөл цуглуулах төсөл танилцуулна” гэлээ.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир,

“Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэж гарсан. 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд суурилж хийсэн. Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж эхэлсэн гэж дүгнэгдсэн. 

СОР17 хурлын бэлтгэл ажил 95 хувьтай байна. 7800 оролцогч хуралд оролцохоо албан ёсоор бүртгүүлсэн.  Арга хэмжээнд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг гаргасан. Хувийн хэвшлүүдээс 20 орчим тэрбумын хандив цугларсан” гэв.

Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.

Тухайлбал,

  • Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх
  • Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах
  • Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах
  • Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох
  • Иргэдийн үнэн зөв мэдээллээр хангах, үр дүнг нээлттэй, зөв зүйтэй өнцгөөр мэдээлэх
  • Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг холбогдох албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянах үүрэг өглөө гэв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

312 хүүхдийн амь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл эргэн байгуулагдахад хүргэв

Next Story

Н.Учрал шатахууны хомсдолын үнэнд гүйцэгджээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага