Нийтийн эрх ашгийг сөрдөг, дуртай руугаа ноцдог, халддаг, харанхуй тэмцэгчдийг ТӨР давраасан

2026-08-17
by

Гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиа фойсон энержи” компани Засгийн газрын шийдвэрээр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан ажилчдынх нь байр руу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн.

Ингэхдээ компанийн ажилчдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж шууд дамжуулалт хийж, нийгмийн сүлжээнд нийтэлсэн байдаг. Уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас бүртгэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэ бол албаны мэдээлэл.

Асуудлыг томоор харвал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэгдэх болов уу. Манай улс шатахуун хадгалах нөөцийн сав хангалтгүй, дотооддоо үйлдвэргүй, ОХУ-ын дотоодын нөхцөл байдал зэргээс шалтгаалж хомсдолд ороод буй.

Иргэд ШТС-ын гадна хоногоор дугаарласан хэвээр, хязгаарлалттайгаар бензинтэй залгаж байна. Орон нутагт нөхцөл байдал улам л хүндэрсээр байгаа. Гаргалгаа нь ойрын хугацаанд нөөцийн саваа нэмэгдүүлэх, татан авалтуудаа шуурхайлах. Харин урт хугацаандаа буюу хоёр жилийн дараа 2028 он гэхэд Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулах. Ингэж чадвал шатахуунтай холбоотой асуудал шийдэгдэнэ гэдэг хүлээлт байна. Засгийн газар ч бүх хүчээ хаяж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал энэ тухай,

“Монгол Улс газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд Газрын тосны үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч, сар бүр тулгарсан асуудлыг би өөрөө шийдвэрлэж ажиллана” гэсэн.

Өөрөөр хэлбэл, Газрын тос боловсруулах үйлдвэр бол нийтийн эрх ашиг. Гэтэл нэр бүхий иргэд эх оронч, тэмцэгчдийн дүрээр уг асуудлыг эсрэг тийш турхирч, хятад гэдэг тодотголыг онилж, тоглолт хийж байна.

Эхэнд дурдсанчлан, хятад ажилчдын байр руу нэвтэрч, нэгжлэг хийж, өмнөө сөхрүүлэн суулгаж, дайрч доромжилж буй бичлэг нийгмийн сүлжээнд өндрийг авлаа. Хачирхалтай нь тухайн сумын засаг дарга, удирдлага “тэмцэгч” гэх тэдгээр иргэдийг урьж залсан гэв. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нь цуцалж байгаагаа мэдэгдсэн албан шийдвэрээ ч танилцуулсан. Энэ бол орхиж болохгүй өнцөг. Учир нь Засгийн газрын шийдвэрийн дагуу, хуулийн хүрээнд хайгуул хийж байгаа. Атал Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг орон нутгийн удирдлага яагаад ажиллав гэдэг асуудал хөндөгдөнө.

Мөн энэ асуудлын араас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулан, “Энэ хэтэрч байна. Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана” гэж мэдэгдлээ. Өмнө нь үүнтэй адил дүр зураг олон давтагдсан. Тэр болгонд төр дандаа эс үйлдэхүй үзүүлж байв. Өнөөдөр ч мөн адил.

Ингэж давраасаар байх нь эх орончдын дүр эсгэдэг, нийтийн эрх ашгийг сөрдөг, жагсдаг, дуртай руугаа ноцдог, халддаг, харанхуй тэмцэгчдийг улам олон болоход нөлөөлж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “би буруугүй ээ, ямар ч хэрэг хийгээгүй ээ” л гэж байна

Next Story

Г.Дамдинням ууртай байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага

Don't Miss