Г.Дамдиннямын бодож, бодож олсон шинэ санаа: Шатахуун авахдаа цаг захиална

2026-08-21
by

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын нөхцөл байдал тогтвортой болж байгаа тул аймгууд руугаа голлон анхаарна гэв.

Мөн ард иргэдийг уурлаж болно, ойлгоно. Гэхдээ гол ачаа үүрч ажиллаж байгаа ШТС -ын эрхлэгч, түгээгчтэй битгий муухай харилцаарай гэж гуйв.

Сонирхолтой нь,

Ашигт малтмал газрын тосны газар цахим систем бүтээж байгаа юм байна. Тэрхүү систем ажиллаж эхэлбэл иргэд түгээгчгүйгээр QR кодоороо, дугаараараа цаг захиалаад шатахуунаа авдаг болох аж.

Тиймээс энэ хүрээнд аж ахуй нэгжүүд бэлтгэл ажилдаа орохыг зөвлөлөө. Энэ тухайгаа, “дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь руу шилжмээр байна. Эмчид үзүүлэх цагаа иргэд цахимаар захиалаад авдаг болчихлоо, шатахуунаа ч мөн ухаалаг шийдлээр авдаг болох ёстой” гэв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Өвөл угаасаа хүйтэн болдог, Ерөнхий сайд аа

Next Story

COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу хэлэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага