Австралийн Засгийн газрын итгэлийг алдсан KPMG компанийн Монгол дахь салбар 13 тэрбумын аудитын тендер авчээ

2026-10-30
by

Дэлхий даяар нэгэн дуулиан санхүү, аудитын ертөнцөд тэсрэх бөмбөг шиг түглээ. Big Four буюу их дөрвөлийн нэг гэгддэг аудитын KPMG компанийн Австрали дахь салбар хууль бус, ёс зүйгүй үйлдлүүд хийдэг талаар тухайн компанийн ажилтан шүгэл үлээсэн юм. Уг мэдээлэл дэлхий даяар тархаж, баримтаар нотлогдсон тул Австралийн Засгийн газар KPMG-г хориг тавилаа.

Үүний улмаас долоон ажилтанд сахилгын арга хэмжээ авч, заримд нь 180 мянган австрали доллар хүртэлх санхүүгийн шийтгэл ногдуулжээ. Мөн Австралийн Холбооны Засгийн газраас зарлах төрийн гэрээ, тендерт оролцох эрхийг нь 2027 оны хоёрдугаар сарын 28 хүртэл хязгаарлахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, дэлхийн нэр хүндтэй аудитын компанийн хувьд нэр хүнд, итгэлцэл гэдэг ямар үнэ цэнтэй, түүнийгээ алдсан тохиолдолд төр ямар арга хэмжээ авч болохыг Австралийн жишээ харууллаа.

Яг энэ жишээнд Монгол Улс ч анхаарахад илүүдэхгүй. Олон улсын нэр хүндээрээ халхавчилсан аудитын компаниуд манайд хэрхэн ажиллаж байна вэ? Тэдний гаргасан дүгнэлтийг хэн эцэслэн шалгаж, хариуцлага тооцдог вэ?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд хоёрын сонорт KPMG Mongolia-ийн талаар товч мэдээлэл хүргэе. Учир нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсад Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас олгодог ч хийсэн аудитыг нь хөндлөнгөөс үнэн зөв эсэхийг нь давхар хянаж шалгадаггүй. Гадаадын томоохон компанийн нэр хүндэд итгээд, тэдний гаргасан дүгнэлтийг шууд үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны асуудал юм.

Баримт 1. Монголбанкны 2021 оны шалгалтаар Хөгжлийн банкны 40 зээлийн ангиллыг бууруулж, 755 тэрбум төгрөгийн нэмэлт эрсдэлийн сан байгуулах шаардлагатайг тогтоосон. Банкнаас 34 хувь гэж тайлагнасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцааг Монголбанк 1.9 хувь гэж тооцсон.

Баримт 2. Үндэсний аудитын газрын тайланд KPMG Mongolia нь Хөгжлийн банкны 2020–2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, нийт 76 зөвлөмж өгснөөс 47 хувь нь хэрэгжээгүй буюу хэрэгжих шатандаа байсныг дурдсан.

Баримт 3. Хөгжлийн банк 2021 онд аудитын үйлчилгээнд 330 сая, 2022 онд 349 сая төгрөг зарцуулсан тухай мэдээлсэн. Засгийн газар 2022 оны санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллагаас үнэн зөв, бодитой хэмээн албан ёсоор мэдээлсэн.

Гэвч Хөгжлийн банк үнэхээр ноогүй байсан гэж үү? Тэд мөнгөний төлөө, үйлчлүүлэгч талаа ноогүй гэж тайлан гаргаад, ноог нь дардаг уу гэх асуулт гарч байна. Учир нь Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр очоод улс даяар бид сонсголыг нь үзсэн, сонссон. Арай ч дээ гэмээр санхүүгийн ноцтой алдаануудыг тэнэг хүн ч ойлгохоор байхад яагаад KPMG үнэн зөв, бодитой гэсэн дүгнэлт гаргасан бэ? Тэдний хийсэн тайланг үнэн эсэхийг хэн шалгах юм бэ? Төсвийн мөнгийг солонгос эзэдтэй энэ компанид “бэлэглэчхээд” ноотой газрыг ноогүй гэж гаргуулж суух нь зөв үү. 

Сүүлийн таван жилийн хугацаанд “KPMG Mongolia” ХХК Монгол Улсын төсвөөс 13 орчим тэрбум төгрөгийн төлбөр аваад байгааг нээлттэй өгөгдлөөс харж болно. “KPMG Монгол”-ийн эцсийн өмчлөгчөөр хоёр хүн бүртгэлтэй байдаг ба нэг нь Монгол Улсын иргэн бол нөгөөх нь Солонгос улсын иргэн Ким Кёо Тае байна.Тэд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Хөгжлийн банк, Монгол банк, Төрийн банк, Үндэсний аудитын газар, Ди Би Эм лизинг зэрэгт үйлчилгээ үзүүлжээ. Мөн сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр, Үндэсний аудитын газарт үйлчилгээ үзүүлээд байна. Гол нь тэд үнэн зөв бодит тайлан гаргаж байгаа юу? Тэрийг нь хэн, ямар байгууллага шалгаж, хянаж байгаа вэ гэдэг нь асуудал болоод байна. 

Австралийн жишээ бидэнд нэг зүйлийг санууллаа. Дэлхийн томоохон брэнд, олон улсын нэр хүнд гэдэг хариуцлагаас чөлөөлөгдөх баталгаа биш.

Монголын төр ч KPMG Mongolia болон бусад аудитын байгууллагын үйл ажиллагаанд хуульд заасан хяналтаа бодитоор хэрэгжүүлж, төрийн байгууллагуудад хийсэн аудитын чанарыг нягтлах цаг болжээ.

Төрийн мөнгөөр аудит хийлгэсэн бол төр, олон нийтийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Нэр хүндтэй гэдгээр нь биш, хийсэн ажлынх нь чанараар үнэлэх ёстой.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

Next Story

“Казахстаны 182 иргэнд нийгмийн халамж олгосон гэх асуудлыг би өөрөө илрүүлсэн”

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20