“Т.Аубакир сайд Казахстаны 200 гаруй иргэнд нийгмийн халамж олгосон байж болзошгүй хэргийг шалгаж байна” гэх мэдээлэлтэй холбогдуулж, ХНХ-ийн сайд мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
“Манай салбарт байгаа нас барсан иргэдийн тэтгэвэр, хүүхдүүдийн мөнгийг нас барсныг нь мэдэхгүй үргэлжлүүлээд өгсөөр байдаг зөрчлийг алга болго гэдэг чиглэлийг би 2025 онд ажлын хэсэг байгуулж өгсөн. Энэ асуудлыг би өөрөө илрүүлсэн. Тэр дотроос Казахстаныг нь шүүрч авсан байна. Тэр чинь 200 ч биш 182 хүний асуудал байсан. Энэ нь юуг харуулж байна гэхээр Иргэний бүртгэлийн ерөнхий газар нас барсан хүний мэдээллээ цаг тухайд нь манай байгууллагад өгөх үүрэгтэй байдаг.
Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо ямар байгааг харуулж байна. Энэ асуудлыг С.Амарсайхан сайдын үед Засгийн газрын хуралдаанaар танилцуулсан. Мэдэхгүйгээсээ болоод хүүхдийн мөнгийг шилжүүлсээр байна. Нас барсан хүний тэтгэврийг шилжүүлсээр байна. Зарим тохиолдолд гадаад улсын иргэн болоод явчихсан мэдээллийг нь ирүүлээгүй, систем доголдсоноос ч юм уу болсон ийм байдал зөвхөн Баян-Өлгий биш улсын хэмжээнд үүссэн. Миний тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ зөрчлийг өөрсдөө илрүүлсэн” гэлээ.