Бензин “од” болж, урт дараалал тасрахгүй байна. Хэндээ гомдох вэ!

2026-08-25
by

Шатахууны хомсдол нүүрлээд үндсэндээ хоёр сарын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр ч урт дараалал үүссэн хэвээр байна. Өглөө эрт бас орой иргэдийн хийдэг ажил бензинд дугаарлах болж хувирчхаад байгаа. Бензин шиг “од” зүйл одоогоор манай улсад алга.

Эргэн сануулбал, наадмаас ч өмнө орон нутагт хомсдол бий болсон. Тухайн үед Г.Дамдинням сайд эрс үгүйсгэж байв. Харин өнөөдөр иргэд горыг нь амсаж байна.

Наадмын дараа АИ-92 бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн. Шалтгаан нь мөн л хомсдолоос үүдэлтэй. Ингээд долоодугаар сар шувтарч, гүрийсээр байсан тэд үнэнд гүйцэгдсэн. БНХАУ, БНСУ-руу гуйлга гуйж, салбарын сайд нь иргэдээсээ уучлал ч гуйв.

Гэсэн ч нөхцөл байдал дээрдээгүй. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудал яригдаж,

  • Улсын дугаарын тэгш, сондгойгоор 50,000 төгрөгийн хязгаартайгаар шатахуун олгож,
  • Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх шийдвэр гарсан.

Дээрх шийдвэрүүд ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс Ерөнхий сайдын даалгавраар АҮЭБ-ийн сайдаар ахлуулсан баг ОХУ-руу шатахуун гуйхаар явсан. Тэд явсан хэргээ бүтээж 25,000 тонн шатахуун авах тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдэгдэж, “асуудал шийдэгдлээ, хомсдол арилна” гэсэн. Энэ бол одоогоос 15 хоногийн өмнөх үйл явдал.

Тэгвэл өнөөдөр ч дээрх нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй хэвээр байна. Эсрэгээрээ зарим төрлийн бензиний үнэ өсөв.

Харин салбарын сайд болон АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар “шатахууны хомсдол арилж байна, хот хөдөөд нийлүүлэлт тогтворжиж байна” гэх мэдээллийг сүүлийн өдрүүдэд өгөх болов. Харин нийгмийн сүлжээ, ШТС-уудын гадаах урт дараалал энэ бүхнийг үгүйсгэх хангалттай баримт, шалтгаан болж байна.

Өнгөрсөн өвлөөс бид шатахууны хомсдолтой нүүр тулж байгаа. Дотооддоо үйлдвэргүй, хангалттай хэмжээнд нөөц хадгалах савгүй, ОХУ-аас бүрэн хараат гээд зовлон тасрахгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр засаг энэ чиглэлд яагаад бодитой ажил хийгээгүй, хөдлөөгүй вэ. Яагаад үүсээд буй нөхцөл байдлыг урьдчилж тооцоогүй, арга хэмжээ аваагүй вэ зэрэг олон асуулт өнөөдөр ч эзэнгүй хөвөрсөөр байна. Бид хэндээ гомдох вэ!

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу хэлэв

Next Story

Хуулийн төсөл: 13-аас дээш насны хүүхэд сошиал хаяг ашиглана, танихгүй хэрэглэгчээс зурвас очихгүй

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Don't Miss