Ямар тохиолдолд чуулган ээлжит бусаар хуралддаг вэ

2026-09-02
by

Засгийн газраас 12 хоногийн өмнө /2026.08.20/ энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдах магадлал өндөр байна.

Тэгвэл ямар тохиолдолд чуулган ээлжит бусаар хуралддаг вэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дараах байдлаар тусгажээ.

18 дугаар зүйл. Ээлжит бус чуулган

18.1.Ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

18.2.Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.

18.3.Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

18.4.Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана.

18.5.Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж заасан байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

У.Хүрэлсүх, В.В.Путин хоёр юу ярив

Next Story

Сэдэв: Боловсролын хүртээмжгүй байдал замын түгжрэл үүсгэдэг гол шалтгааны НЭГ болж байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20