Л.Энх-Амгалан Н.Учралын талд гэдгээ илэрхийлж, нам доторх сөрөг хүчнийхээ эсрэг тэмцэв

2026-09-14
by

2026 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн “босож ирсэн” нэг том асуудал бол Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх асуудал.

Тодруулбал, төсвийн тодотголд гэрт ойрхон сургууль бий болгоход 50 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Энэ дунд хувийн гурван сургуульд 7.1 тэрбум төгрөгийг өгөхөөр оруулж ирсэн тухай УИХ-ын гишүүд хөндсөн. Асуудал нийгмийн сүлжээнд өндрийг авч, шүүмжлүүлсэн. Харин Ерөнхий сайд болон тус сургуулийн захирал болох түүний ээж эрс үгүйсгэсэн. Нэр нь дурдагдсан бусад хоёр сургууль ч мөн адил.

Гэтэл нөгөө талд УИХ-ын гишүүн О.Саранчулуун төсвийн задаргаанд дээрх сургуулиудад тийм хэмжээний мөнгө хуваарилагдаж, тусгагдсан нь үнэн гэж баталсан.

Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан уг асуудлаар нийтэд хандан мэдээлэл хийж, Ерөнхий сайдынхаа талд зогслоо. Ингэхдээ уг асуудлаар дуугарсан О.Саранчулуун, А.Ариунзаяа тэргүүтэй гишүүдийг “түгжилмаа” гэв.

Тэрбээр,

“Баримттай нотолгоотой эксел файл юм байна гэж олон нийтэд задалж, түгээсэн сэвсэн хүн бол УИХ-ын А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун гэдгийг албан ёсоор зарлая гэж бодож байна. УИХ дээр зөвхөн нэг л баримт буюу 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Улсын төсвийн тодотголд “гэрт ойрхон сургууль, хамгийн сайн сургууль” гэдэг арга хэмжээг 50 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хэрэгжүүлнэ гэдэг ийм тодотгол өргөн баригдсан. Энэ 50 тэрбумыг яаж зарцуулах вэ гэдэг задаргаанд тэдний ярьсан шиг зүйл байхгүй. Хамгийн гол нь улсын батлагдаагүй төсөв дээр байгаа зардлыг албаны эксел хүснэгттэй харьцуулж туйлбаргүй тайлбар хийж болохгүй. Эксел файл бол ажлын хүснэгт” гэж тайлбарлалаа.

Засгийн газар дотроо хөдөлгөөн ихтэй байгаа. Н.Учрал, С.Амарсайхан хоёр жийлцэж, С.Амарсайханыг сайдаас нь буулгах агуулга эд хөндөгдөж байна. Тиймээс 30-ийн тал 38-ын бүлгийн нэр бүхий хоёр ч сайд руу хараагаа чиглүүлчхээд байна. Боловсролын сайдын оройтсон энэ мэдэгдэл ч гол асуудлын төлөө биш нам доторх сөрөг хүчнийхээ эсрэг хийж буй мэдэгдэл гэж л харагдав.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд АН-ын УТЗ санал нэгджээ

Next Story

А.Намсаманд: Би хэн нэгэн сайдад “Хууль бус үүргийг нь биелүүлнэ” гэж тангараг өргөөгүй

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд АН-ын УТЗ санал нэгджээ

Өнөөдөр /2026.09.14/ Ардчилсан намын бүлэг хуралдах товтой. Тэгвэл бүлгийн хуралдааны өмнө АН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ. Улс төрийн зөвлөл гаргасан шийдвэрээ намынхаа бүлэгт тогтоолоор