Өнөөдөр /2026.09.14/ Ардчилсан намын бүлэг хуралдах товтой. Тэгвэл бүлгийн хуралдааны өмнө АН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ. Улс төрийн зөвлөл гаргасан шийдвэрээ намынхаа бүлэгт тогтоолоор хүргүүлсэн байна.
Учир нь, тус хаалттай хурлаар “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд санал нэгджээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь заалтад үндэслэн “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийг өргөн барихаар болсныг эх сурвалж баталгаажууллаа.
Үндсэн хуулийн 44-р зүйлд,
1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заажээ.