Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийнхөө сүр хүчийг харах цаг

2026-09-14
by

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.09.13/ Ховд аймагт ажилласан. Өнөөдөр /2026.09.14/ баруун хязгаар Баян-Өлгий аймагт ажиллана. Тус хоёр аймагт тусгайлан ажиллаж буй шалтгаан мэдээж хагас жил шахам тасралтгүй үргэлжилсэн “Казах-Монгол” гэх хуваагдал, талцал.

Ховд бол олон ястны өлгий нутаг. Харин Баян-Өлгий бол 130,000 орчим казах иргэдийн өлгий нутаг. Хаяа хаяагаа дэрлэн оршдог энэ хоёр аймгийн иргэд угсаатны хувьд онцлог түүхтэй хэдий ч бүгд ялгаагүй Монгол Улсын иргэн.

“Казахууд даварч байна, тусдаа вант улстай боллоо. Анхаарах хэрэгтэй. Монголоор ч ярьдаггүй” зэрэг олон агуулга үеийн үед яригдсаар ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд өнөөдрийнх шиг өндрийг авч байсан уу гэвэл тийм. Учир нь Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх үедээ өөрийн биеэр очсон. Ингэхдээ барилгын цэргийн ангийг тус аймагт байгуулж байв. Угтаа тагнуулын тусгай салааг тэнд суурьшуулсан гэгддэг.

Яг үүн шиг хүлээлт ард иргэдийн дунд үүсээд байна. Өөрөөр хэлбэл асуудал намжих эхлэл өнөөдөр тавигдах болов уу гэдэг хүлээлт. Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Үндсэн хууль дээр энэ өгүүлбэр бий.

Эхэнд дурдсан талцал, хуваагдал саарал ордон руу хүртэл орчхоод байгаа. Сайд нь, УИХ-ын гишүүд нь хүртэл ил цагаан үг шидэлцэх болсон. Уг асуудал нийгмийн сүлжээнээс ийн хальсан нь Ерөнхийлөгчийг хөдөлгөх бас нэгэн шалтгаан болсон биз ээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Төсвийн тодотгол: Хоёр байнгын хороо, ээлжит бус чуулган ХУРАЛДАНА

Next Story

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд АН-ын УТЗ санал нэгджээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд АН-ын УТЗ санал нэгджээ

Өнөөдөр /2026.09.14/ Ардчилсан намын бүлэг хуралдах товтой. Тэгвэл бүлгийн хуралдааны өмнө АН-ын Улс төрийн зөвлөл хуралджээ. Улс төрийн зөвлөл гаргасан шийдвэрээ намынхаа бүлэгт тогтоолоор