МАН-ын ирцдээ ороогүй гишүүд шалтгаанаа Л.Энх-Амгалан руу чиглүүлж, төсөв хэлэлцэх, батлах дээр санал нэгджээ

2026-09-23
by

МАН-ын гучийн талынхан гэгддэг гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай уулзжээ. Уулзалтаар дотоод хагарал гэхээсээ илүүтэй Л.Энх-Амгалан сайдын амны алдааг “барьцаалж” ярьсан бололтой юм.

Тодруулбал, чуулгандаа суухгүй, ирцдээ орохгүй байсан МАН-ын гишүүд С.Амарсайханыг чөлөөлж Г.Тэмүүлэнг томилох болсонтой холбоогүй, эмэгтэй гишүүдийг “түгжилмаа” гэж цоллосон Л.Энх-Амгалантай холбоотой гэж түүн рүү чиглүүлжээ.

Мөн тэд Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах сонирхолгүй байгаа. Тийм эрх ашиг байхгүй гэжээ. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хэлэхдээ, тэднийг дотор нь хагаралдуулж, дунд нь хэрүүлийн алим шиддэг, тийм зорилготой үл үзэгдэгч байх шиг байна. Тэр гадна эсвэл дотор хаана ч байж болно гэлээ.

Эцэст нь 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг хэлэлцэн батлах дээр санал нэгдсэн аж.

Одоогоор өчигдөр мэдээлэл хийсэн, Ерөнхий сайдтай уулзахаа илэрхийлсэн гучийн бүлгийн “томчууд” буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нам гүм, уулзалтын талаар мэдээлэл хийгээгүй байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Засгийн газар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж, бодитойгоор дэмжиж, эрх ашгийг нь хамгаална

Next Story

Бидэнд маргаашийн амьдрал, тэдэнд нөгөөдрийн эрх ашиг хэрэгтэй

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж