МАН-ын гучийн талынхан гэгддэг гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай уулзжээ. Уулзалтаар дотоод хагарал гэхээсээ илүүтэй Л.Энх-Амгалан сайдын амны алдааг “барьцаалж” ярьсан бололтой юм.
Тодруулбал, чуулгандаа суухгүй, ирцдээ орохгүй байсан МАН-ын гишүүд С.Амарсайханыг чөлөөлж Г.Тэмүүлэнг томилох болсонтой холбоогүй, эмэгтэй гишүүдийг “түгжилмаа” гэж цоллосон Л.Энх-Амгалантай холбоотой гэж түүн рүү чиглүүлжээ.
Мөн тэд Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах сонирхолгүй байгаа. Тийм эрх ашиг байхгүй гэжээ. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хэлэхдээ, тэднийг дотор нь хагаралдуулж, дунд нь хэрүүлийн алим шиддэг, тийм зорилготой үл үзэгдэгч байх шиг байна. Тэр гадна эсвэл дотор хаана ч байж болно гэлээ.
Эцэст нь 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг хэлэлцэн батлах дээр санал нэгдсэн аж.
Одоогоор өчигдөр мэдээлэл хийсэн, Ерөнхий сайдтай уулзахаа илэрхийлсэн гучийн бүлгийн “томчууд” буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нам гүм, уулзалтын талаар мэдээлэл хийгээгүй байна.