Хууль: УИХ ямар тохиолдолд тарж, тарааж болдог вэ

2026-09-24
by

Өчигдөр /2026.09.23/ УИХ-ын гишүүн Ө.Шижир, “Улсын Их Хурал тарвал таръя, тарах санаачилгыг би гаргая” гэж цахим хаягаараа мэдэгдсэн. Харин өнөөдөр Х.Ганхуяг гишүүн “Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр” гэж мөн ярьж байгаа харагдав. 

Тэгвэл хуулиараа УИХ ямар тохиолдолд тарж, тарааж болдог вэ?

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд дараах байдлаар тусгасан байна. 

1.УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;

2.Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол,

3. Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоолыг баталсанд тооцно.

Харин Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана.

1.Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол,

2.Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол,

3.Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараана гэж заажээ.

Хэрэв УИХ тарвал тарах шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

Мөн Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна гэж тусгажээ. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Бидэнд маргаашийн амьдрал, тэдэнд нөгөөдрийн эрх ашиг хэрэгтэй

Next Story

МАН-ынхан дотооддоо ойлголцож чадсан эсэхийг маргаашийн чуулганы ирц харуулна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас