Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад айлчилна

2026-09-25
by

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.  Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулна.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

МАН-ынхан дотооддоо ойлголцож чадсан эсэхийг маргаашийн чуулганы ирц харуулна

Next Story

Гүргэр Н.Учрал

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд С.Такаичитай

Засгийн газар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж, бодитойгоор дэмжиж, эрх ашгийг нь хамгаална

Засгийн газар хуралдаж /2026.09.23/, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулаа. Шадар сайд Т.Доржханд: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд урих, бодитойгоор дэмжих, гомдол санал