Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

2026-09-30
by

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, 

-Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,

-Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 

-2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,

 -Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, 

-Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,

-Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,

-Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг, даалгавар өглөө.

Мөн шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764, Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Next Story

Таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга гадаад томилолтоороо ч тэргүүлж байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас