Сүүлийн өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг тойрсон шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөх болов. Тодруулбал, түүнийг орон нутагт, яамны харьяа байгууллага, анги нэгтгэлүүдэд ажиллах үеэрээ улаан хивс дэвсүүлж, хүндэт харуулаар угтуулж байна гэв.
Тэгвэл энэ нь “Цэргийн жагсаалын дүрэм”-ээр зохицуулагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, тус дүрмийн 34 дүгээр зүйл буюу хүндэт харуултай жагсаж угтан авах албан тушаалтны жагсаалтад Батлан хамгаалахын сайд багтдаг.
Тиймээс угтах цэргийн ёслолд 24 цэргийн алба хаагч бүхий хоёр салааг, байлдаан туг, цэргийн үлээвэр хөгжимтэй томилдог байна. Мөн угтахын тулс нисэх онгоц, галт тэрэг, авто машинаас буух хүртэл хөгжимд Хүнмдэтгэн угтах марш тоглож, цэргийн хүрээний дарга угтан авч илтгэнэ. Харин улаан хивсний тухайд,
“Хүндэт зочдыг хүндэтгэлийн тавцан /хивс/ дээр гарч зогсоход хүндэт харуулын дарга команд өгнө” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл түүнийг угтан авахдаа заавал тавцан эсвэл хивсэн дээр зогсоох дүрэмтэй аж.