Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Герман болон Финланд улсад айлчилна

2026-10-20
by

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлал 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох юм. Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.

Айлчлал өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад мөн төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Хоёр тал Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Сайдаас салдаггүй улаан хивс

Next Story

Морин хуурын болон монгол тэмээний өдрийг хуульд оруулах төсөл санаачилжээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20