Монгол Улс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуультай. Хуулийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдөр бүх нийтээр амарна. Харин тэмдэглэлт өдрүүдээр амрахгүй.
Өнөөдрийн байдлаар манай улс нийтээр тэмдэглэх баярын ес, тэмдэглэлт 16 өдөртэй.
Тэгвэл Н.Батсүмбэрэл тэргүүтэй зургаан гишүүн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд,
- “5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
- 5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24” өдрүүдийг тус тус тусгуулахаар хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ.