Д.Амарбаясгалан сэтгүүлзүйн салбарыг боловсноор шүүмжиллээ

2026-10-29
by

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хотын дарга асан Х.Нямбаатарын хөндөж буй дэглэмийн асуудал, 2027 оны улсын төсвийн төсөл, МАН-ын дотоод хагарал, Бортээгийн орд зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр тэрбээр хандалт хөөсөн сэтгүүлзүйн салбарыг боловсноор шүүмжлэв. 

Тэрбээр, “Улс төрийн хов живийг бүгдээрээ бага ярьдаг болмоор байна. Манай улстөрчид ч жижигхэн байна, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарч байгаа жижиг сажиг мэдээллээс болж бие биедээ гомддог, туньдаг, харддаг байдал ч засагдахгүй яваад байна. Тиймээс нийгмийн ёс суртахуун, соён гэгээрлийг дээшлүүлэх үүргийг улстөрчид, урлаг соёл, спортын алдартнууд, хэвлэл мэдээлэл хамтдаа биелүүлж, анхаарах хэрэгтэй. Улстөрчдийн алдаа дутагдлыг ил тод шүүмжилдэг, ололт амжилтыг нь дэмжиж, урамшуулдаг байдал зайлшгүй чухал. Тэгэхээр та бүхэн хов живийн шинж чанартай жижиг сажиг хэрүүлийг битгий сурвалжилж бай. Цааш нь битгий дэвэргэн, хөгжүүлж бай.

1990-ээд оны үед чөлөөт хэвлэл буюу шар хэвлэл нэлээд эргэлтэд орж байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал муудчихсан, ард нийтийн төр засагтаа итгэх итгэл суларчихсан байх үед иргэд шар мэдээллийг голчилж сонирхдог байсан. Энэ цаг үе эргээд давтагдаж байгаа мэт санагдаж байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал тааруу, ард иргэдийн амьдралын чанар сул байгаа энэ үед хов живийн шинжтэй мэдээллийг хэвлэлүүд бага түгээдэг байвал улс нийтээрээ эрүүл байх боломжтой болов уу” гэв. 

Түүний хэлж буй ч үнэний ортой. Сүүлийн жилүүдэд монголын хэвлэл мэдээллийн салбар өргөжин тэлэхийн хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд хандалтын төлөө ширүүхэн өрсөлдөж буй.

Мэдээллийн хэрэгслүүд нийгэмд хэрэгтэй, чухал мэдээллийг эрэн сурвалжилж, тайлбарлан хүргэхээс илүүтэй хүн тойрсон хов жив, хэрүүл маргаан, дуулиан шуугиан, хандив, уянгын халилаар хандалтаа өсгөхийг чухалчлах болжээ. Иргэдийг мэдээллээр хангах ёстой хэвлэл мэдээлэл нь өөрсдөө мэдээллийн шүүлтүүргүй, зүгээр л урсгалын нэг хэсэг болбол нийгэм мэдлэгжих бус улам төөрөгдөлд орно. 

Эдийн засаг хүндэрч, улс төрд үл итгэх байдал газар авсан энэ үед мэдээллийн хэт их урсгал нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг бид нухацтай судлах хэрэгтэй. Магадгүй ийм нөхцөлд иргэд төөрөгдөлд орж, үнэн бодит мэдээллийг ялгаж танихад хүндрэлтэй болдог байх. Тиймээс сэтгүүлчид нөхцөл байдлыг бодитойгоор тайлбарлаж, олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах учиртай. 

Магадгүй олны анхаарлыг татаж, хандалт цуглуулах нь мэдээллийн байгууллагуудын бизнесийн зорилго байж болох ч иргэдэд бодит байдлыг ойлгуулах нь сэтгүүл зүйн нийгмийн үүрэг юм.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын ярьсан ижил агуулга

Next Story

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Сүүлд нийтэлсэн DocX мэдээ

79.8 хувийг нь шатаасан Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоож дуусаагүй байна

Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал уучлал хүсэж, холбогдох албан тушаалтнууд хохирлыг нөхөн төлүүлэх байр суурь

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар юу хэлэлцэв

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Сайдаас салдаггүй улаан хивс

Сүүлийн өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг тойрсон шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөх болов. Тодруулбал, түүнийг орон нутагт, яамны харьяа байгууллага, анги нэгтгэлүүдэд ажиллах үеэрээ улаан

УИХ-ын гишүүний суудлаа голдог гурав

УИХ-гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 126 гишүүнийг таслалтаараа тэргүүлдэг. Чуулгандаа суудаггүй. Түүний ар дээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ таслалт болон чөлөөтэйгөөрөө бичигддэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын